Сансрын зочид буудал 2027 онд ашиглалтад орно

Хуваалцах:
Сансрын зочид буудал 2027 онд ашиглалтад орно

   "Orbital Assembly Corporation" компани задгай сансар дахь анхны арилжааны зочид буудлыг 2027 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа зарлажээ. Уг зочид буудал ашиглалтад орсноор сансарт аялахыг хүсдэг хэн бүхэнд нээлттэй болох аж. Энэхүү зочид буудал нь "Orbital Assembly Corporation"-ийн анхны томоохон төсөл юм.Уг компани нь тогтвортой, бие даасан сансарын барилгын салбарын суурийг тавих зорилгоор байгуулагдсан. Үүсгэн байгуулагч Жон Блинков “Бид олон нийтэд нээлттэй сансрын аялалын алтан үеийг эхлүүлж, хүн бүрт сансар огторгуй нээлттэй гэдгийг батлахаар ажиллаж байна” гэжээ. 50,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий "Voyager" байгууламжийн барилгын ажил 2026 онд эхлэх бөгөөд 2027 онд сансрын зочид буудалд анхны зорчигчдоо хүлээн авахаар төлөвлөж байгаа ажээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих