
Японы улсад сүүлийн жилүүдэд баавгай үзэгдэх, хүн рүү дайрах тохиолдол нэмэгджээ. 2025 онд л гэхэд Японд баавгай дайрсны улмаас 13 хүн амиа алджээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар баавгайн идэш тэжээлийн хүртээмжийн хэлбэлзэл, уур амьсгалын өөрчлөлт, мөн хөдөө орон нутгийн хүн амын бууралт зэрэг хүчин зүйлс үүнд нөлөөлж байна. Сүүлийн үед Азийн бусад бүс нутагт ч баавгайтай таарах тохиолдол эрс нэмэгдсэн аж. Өнгөрсөн сард ОХУ-ын Сибирийн Красноярскийн хязгаарт баавгайн дайралтаар хамгийн олон буюу зургаан хүн амиа алджээ. Тус улсын хүрэн баавгайн тоо толгой 36 жилд 130 мянгаас 308 мянга хүрээд байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу