"The Conjuring" телевизийн цуврал болно

Хуваалцах:
"The Conjuring" телевизийн цуврал болно

Хамгийн алдартай аймшгийн кинонуудын нэг болох "The Conjuring" бүтээлийг HBO Max-ийн зүгээс телевизийн цуврал болгон шинэчлэхээр болжээ.

Тэгвэл тус цувралын зохиолч, гүйцэтгэх продюсераар Нэнси Уон ажиллахаар болсон ба "WandaVision", "The Nevers" зэрэг бүтээл дээр ажиллаж байсан Петер Камерон болон Камерон Сквайрс зохиолчдын багт нэгдэж байгаа аж. Одоогоор цувралын үйл явдал болон жүжигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зарлагдаагүй байна.

Мөн саяхан "The Conjuring: Last Rites" кино албан ёсоор үзэгчдийн хүртээл болж, тус кино нь нээлтийн эхний долоо хоногтоо 194 сая ам.долларын орлого олж, Стивен Кингийн "It" бүтээлийг давсан түүхэн дэх хамгийн өндөр орлоготой аймшгийн киноны нээлтээр нэрлэгдээд буй.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих