Орон сууцны залилангийн 170 хэрэгт 3651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татжээ

Хуваалцах:
Орон сууцны залилангийн 170 хэрэгт 3651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татжээ
Улсын хэмжээнд орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон 174 хэргийг бүртгэн шалгаж байгаагаас 163 буюу 93.7 хувь нь нийслэлийн прокурорын хяналтад, үлдсэн 11 хэрэг буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад байгаа аж.

Тодруулбал, мөрдөн байцаалтын шатанд байгаа 32 хэрэгт 1283 иргэнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татжээ. Мөн 545.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирол барагдуулах зорилгоор 7.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, 490 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Хэргийн дийлэнх буюу 93.7 хувийг нь нийслэлийн нутаг дэвсгэрт шалгаж байгаатай холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран хэргүүдийг түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэх чиглэлд ажиллах юм. Түүнчлэн 2024-2026 оны хугацаанд орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсан хэрэгтэй холбоотойгоор нийт арван тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Мөн 44.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 227.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэн хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ. Энэ хугацаанд 170 хэрэгт 3651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргүүдийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх