Баярын өдрүүдэд ажиллах байгууллагуудын цагийн хуваарь

Хуваалцах:
Баярын өдрүүдэд ажиллах байгууллагуудын цагийн хуваарь

olloo_mn_1455073774_1ba44c3a0579ce84great

12-р сарын 29-ний өдөр:  Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойг тохиолдуулан “Жанлавцогзол” буюу “Цагийн байдалд зохилдуулсан залбирлын дээдийг хайрлагч” номыг хурна.

12-р сарын 29-ний өдөр:  Монгол Бөхийн өргөөнд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит шилдэг 128 бөхийн барилдаан

12-р сарын 30-ны өдөр:  Богд хааны музейд “Бүжин даваа хаан” туйлийг Тус музейн хамт олон жил бүр өвлийн сард Соёлын биет бус өвийг хамгаалах, баримтжуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд Хаан туульсын өргөөнөө Монгол туулийг хайлуулдаг уламжлалтай. Өмнө жилүүдэд "Аргил цагаан өвгөн", 

"Наранхүү хаан", "Долоон настай довон хар бөх" , "Зураг шаргал морьтой зул алдар хаан" зэрэг туулиудыг бүрэн эхээр нь хайлуулж, олон нийтийн хүртээл болгож байсан юм.

12-р сарын 29, 30-ны өдөр: 

“Аса” циркт “Олон Улсын циркийн Демидов”-ын тоглолт  болно. Энэ үеэр сургуультай араатан амьтад цагаан барс,арслан зэрэг амьтад үзүүлбэр үзүүлэх аж. Мөн энэхүү тоглолт нь хоёр өөр үзүүлбэртэй.

12-р сарын 30-ны өдөр: 

Нийслэлийн Улаанбаатар чуулгад “Grinch ба Ногун Сүлд модны наадам”. Адал явдалд дуртай бяцхан хүүхдүүдийг сэргэлэн цовоо, баатарлаг Ногун, сүлд модны наадамд дургүй Гринч, үлгэрийн хотхоны бусад баатрууд хүлээж авна.

12-р сарын 30-ны өдөр:  “Vegas club”-т “I music international party” болно. Тоглолтод NUANS хамтлаг, дуучин Б.Амархүү, Т.Амина болон бусад хамтлагууд оролцоно.

12-р сарын 31-ны өдөр: 

“Grand Khaan irish pub”-д  “Tenuun and Friend S” концерт, үдэшлэг болно.

12-р сарын 31-ний өдөр: 

20:00 цагаас Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно.

Эрүүл мэндийн байгууллагууд  

Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Шүд эрүү нүүрний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10-16 цаг хүртэл ажиллуулахаар тогтжээ.

Түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийг шаардлагатай үед хүн, хүч нэмэгдүүлэн ажиллах аж.

15782106_1213538282016626_1057827898_n

Шинэ жилийн цэнгүүний үеэр үйлчлэх  автобусны чиглэлүүд

2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 32 автобус иргэдэд үйлчилнэ. 

Зүүн чиглэл: Сүхбаатарын талбай-Шар хад, Сүхбаатарын талбай-Улиастай, Сүхбаатарын талбай-Сэлбэ, Сүхбаатарын талбай-Оффицерүүдийн ордон, Сүх­баатарын талбай-Жанжин клубээс,

Баруун чиглэлд: Сүхбаатарын талбай руу Баянхошуу, Улаанчулуут, Орбит, Толгойт, Зүүнсалаа, 5 шараас,

Урд чиглэлд: Сүхбаатарын талбай руу Зайсан, Нисэх, Яармагаас,

Хойд чиглэлд: Сүхбаатарын талбай руу Баруун салаа, Халайлааст, Чингэлтэй, 3, 4-р хорооллоос тус тус автобус  явна. 

Баярын өдрүүдэд дугаарын  хязгаарлалтгүй зорчино

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болон амралтын өдрөөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай тул арванхоёрдугаар сарын 29,30,31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Б.Шоовдор

www.tug.mn


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих