М. Учрал


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нохойноос зугтаж гол руу орсон хүүхэд энджээ

hi

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо “Био”-гийн гүүрний зүүн талд “Туул” голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар 07.25-ны өдрийн 11:02 цагт хүлээн авсан байна.

Осол болсон газар 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар “Туул” голын эрэг дээр сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Н /18 настай, эмэгтэй/-ийг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганы суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд, Х /4 настай, эмэгтэй/-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мөн Хан-Уул дүүрэгийн 9 дүгээр хороо, Бурхантын 23-ын задгайд “Туул” голын эрэгт 5 хүн зугаалж явсанаас 1 хүн усанд сэлэхээр ороод алга болсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 17:22 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:33 цагт очиж иргэн Ж /51 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон газраас баруун зүгт “Био”-гийн гүүр гэдэг газар хүртэл “Туул” голд 8.5 км-т завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 07.26-ны өдрийн 10:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Сүүлийн өдрүүдэд орж буй усархаг борооны улмаас голын түвшин нэмэгдсэн тул анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0