Наймдугаар сарын 13-14-нд шилжих шөнө буюу өнөөдөр Булганы нутаг, Сэлэнгийн баруун хэсгээр, 14-ны өдөр Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр болон аянга цахилгаан, аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:

  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
  • Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар гарах
  • Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоод хараа хяналтгүй орхихгүй байх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах

Мөн цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрд хүлээн аван, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас зөвлөлөө.