ОБЕГ: 12 иргэний амь насыг аварч, утаажилтын бүсээс 35 иргэнийг гарган тусламж үзүүлжээ

Хуваалцах:
ОБЕГ: 12 иргэний амь насыг аварч, утаажилтын бүсээс 35 иргэнийг гарган тусламж үзүүлжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу наймдугар сарын 17-23-ний өдрүүдэд нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт дуудлагын 49 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь аянга, гурав нь үер аж.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх