"Хөгжлийн банк"-ны гэх шүүх хурал хоёрдахиа болж, 42 шүүгдэгч, хуулийн дөрвөн этгээд оролцон олон хоног хуралдлаа. Харин шүүх дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дахин цагаадлаа. Ингээд гуравдахь удаагаа цагаадаж байна. Дээд шүүхээс буцаасан 42 хүнээс 23-ийг нь цагаатгалаа. Хилсээр хэлмэгдүүлэх гэсэн оролдлогыг шүүх нухацтай авч үзэж, олон сараар хуралдаж, нотлох баримтуудыг сайтар нягтлан судалж, шүүх хурлыг олон нийтэд ил тод явуулж, шударгаар шийдсэн шүүгч нарт баярлалаа.
Хүний эрхийн талд бат зогсдог бүх өмгөөлөгч нартаа баярлалаа гэлээ.