
Сүүлийн жилүүдэд нам дагагчдын тоо өссөөр байгаа судалгаа бий.Угтаа бол гишүүд улс төрийн нам, эвсэлд орохдоо нэг төрлийн шашин мэт үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ хувьд хүчин зүтгэх учиртай гэжээ. Гэвч сүүлийн жилүүдэд улс төрийн нам, эвслийг албан тушаал эрх мэдлийн гүүр мэт харах, цаашлаад мөнгөний машин мэт үзэх "Сэрэгсэд "олширсоор байна. Тиймээс ч эрх мэдэл албан тушаалд хүрэхийн төлөө мөнгийг хайр найргүй, баруун солгойгүй цацдаг болж. АН жилд 2,5 тэрбум төгрөг гишүүдээсээ татдаг АН-ын ҮЗХ 260 гаруй гишүүнтэй. Гишүүн бүр жилд 9 сая төгрөг төлж байж намын гишүүнчлэлд үлдэх боломжтой. Хэрэв төлж чадахгүй бол гишүүнчлэлээс шууд хасагдах бөгөөд хэл ам хийгээд ямарч нэмэргүй байдаг гэнэ. Учир нь энэхүү татварыг төлж чадаагүй нэг гишүүний ард 300-400 хүн мөнгөө бэлдчихсэн зогсож байдаг сурагтай. Ингээд бодохоор жилд АН ҮЗХ-ын гишүүдээсээ 2,5 тэрбум төгрөгийн татаас авдаг аж. Хамгийн сонирхолтой нь энэхүү мөнгийг ямар нэгэн тайлан тооцоонд тусгадаггүй бөгөөд АН-ын дарга нар буюу С.Эрдэнэ халаасалдаг талаар эх сурвалж мэдээллэж байна. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж байдаг намыг мөнгөний машин болгон хувиргаж чадсан АН-ын үе үеийн дарга нарыг гайхалтай гэхээс өөр юу гэх вэ. Б.Учрал





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу