ДЭЛХИЙДМЭДЭЭ

ОХУ Хятадаас тайлбар шаардлаа

Хуваалцах:
ОХУ Хятадаас тайлбар шаардлаа

   Оросуудын хэрэглэж байгаа ухаалаг утсыг шалгаснаа тайлбарлахыг Хятад улсаас шаардлаа. Энэ тухай Гуанчжоу дахь ерөнхий консул ярьсаныг ТАСС мэдээлэв. Өчигдөр консулын газар мэдээлж байгаагаар ОХУ-аас Гуанжчоугийн Байюнь нисэх буудлын хилийн боомтоор гарч, ороход  гар утас, мессенжер, захидал харилцааг шалгасан ба оросын иргэд үүнд гомдол мэдүүлжсэн байна. Хятадад ирсэн зорилгоо тайлбарлахдаа түүнийгээ нотлох шаардлагатай гэж зорчигчдод тайлбарлаж байгаа юм байна.

   Өнөөдөр Гуанжчоу дахь ерөнхий консулийн атташе Григорий Колишкин: "Хятадын талд хилийн боомтод саад болж болзошгүй захидал, мэдээллийн шалгуурын үндэслэл, шалгах болсон шалтгааныг тодруулахыг шаардсан нот бичиг хүргүүлсэн" гэв. Хятадууд хэр удаан хугацааны турш оросуудын ухаалаг төхөөрөмжүүдийг шалгасныг тодруулах боломжгүй юм. Шэньчжэн-д ийм асуудал үүсээгүй гэв.  Хятадын тал нот бичгийг авсан бид хариу хүлээж байна гэж Колышкин хэлэв


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих