МОНГОЛДОООнцлох

Кэти Перри охиндоо Daisy Dove Bloom гэсэн нэр өгчээ

Хуваалцах:
Кэти Перри охиндоо Daisy Dove Bloom гэсэн нэр өгчээ

      Кэти Перри охиндоо Daisy Dove Bloom гэсэн нэр өгчээАНУ-ын дуучин Кэти Перри амаржиж охинтой болсон бөгөөд охиндоо Daisy Dove Bloom хэмээх нэр өгсөн талаар Их Британийн жүжигчин, 43 настай Орландо Блум инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Өдгөө 35 настай Кэти Перри жирэмсэн гэдгээ мөн л инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан юм. 43 настай Орландо Блумын хувьд энэ хоёр дахь хүүхэд нь юм. Тэрбээр өмнөх эхнэр Миранда Керрээс нэг хүүтэй.

Хосууд өнгөрсөн оны Валентины баяраар сүй тавьсан юм. Тэднийг анх болзож эхлэхэд Орландо Блумын экс эхнэр Миранда Керрийн шүтэн бишрэгчид Кэти Перриг хүний нөхөр булаасан хэмээн олон нийтийн сүлжээгээр дайрч давшилсан билээ.

Кэти Перри 2012 онд нөхөр Рассель Брендээс салсан бөгөөд 2016 оны эхээр Орландо Блумтай болзож эхэлжээ. Кэти Перри өмнөх гэрлэлтийнхээ турш жирэмсэн болохоос сэргийлэн эм хэрэглэдэг байсан аж.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих