
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун охиноо өв залгамжлагчаар сонгосон тухай Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг пүрэв гарагт мэдэгджээ. 13 настай Ким Жү Ае сүүлийн саруудад аавынхаа Бээжинд хийсэн айлчлал гэх мэт томоохон үйл явдлуудын үеэр байнга хажууд байгаа юм.
Жү Аэ бол Ким Жөн Ун болон түүний эхнэр Ри Сол Жу нарын олны нүдэнд ил болсон цорын ганц хүүхэд юм. NIS нь Ким Жөн Уныг том хүүтэй гэж үзэж байгаа ч энэ хүүгийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Жу Аэ 2022 онд анх удаа улсын телевизээр гарч байв.Түүнийг аавынхаа гараас атган Хойд Солонгосын хамгийн сүүлийн үеийн тив алгасах баллистик пуужингийн туршилтыг харж буй бичлэг олон нийтийн телевизээр нь цацагдаж байсан. Түүнээс хойш тэрбээр төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гарч, аавынхаа харгис дарангуйлагчийн дүр төрхийг зөөлрүүлсэн.
Хэдийгээр Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг Жү Ае-г өв залгамжлагч гэж үзэж байгаа ч эргэлзээтэй зүйл олон байна. Урьд нь дүрвсэгсэд болон шинжээчид Хойд Солонгосыг хэзээ ч эмэгтэй хүн удирдахгүй тус улсын уламжлалт жендэрийн үүрэг рольтой холбоотой гэж үзэж байсан. Гэвч Ким Жөн Уны эгч Ким Ё Жон тус дэглэмд томоохон эрх мэдэлтэй байх жишээтэй. Ким Ё Жон өдгөө Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороонд удирдах албан тушаал хашиж байгаа бөгөөд ахдаа нөлөөлдөг гэх мэдээлэл бий. Жү Аэгийн дэглэм Хойд Солонгост ямар өөрчлөлт авчрах нь тодорхойгүй байна. Ким Жөн Ун хэмээх баруунд боловсрол эзэмшсэн залуу эцгийнхээ орыг залгамжлах үед эх орноо гадагшаа нээнэ гэж Хойд Солонгосын олон хүн найдаж байсан.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Баднагарав 2026-03-27 14:17:23
Баяр хүргэе