
Поп дуучин Кэти Перри Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдотой тэврэлдсэн зургаа нийтэлж, болзож буйгаа олон нийтэд ил болгожээ.
41 настай дуучин Кэти Перри өөрийн 202 сая дагагчтай инстаграм хаягтаа өчигдөр пост хийхдээ хамт авхуулсан зураг бичлэгээ дунд нь оруулсан байна. Перри “Hot n Cold”, “Roar”, “I Kissed a Girl” зэрэг дэлхийд хит болсон дуунуудын эзэн бол, 53 настай Трюдо Канадын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэртэй улстөрч билээ. Трюдо өнгөрсөн долоодугаар сард Перигийн тоглолтыг үзэхээр очсон нь олны анхаарлыг татаад байсан юм.
Трюдо 2015–2025 онд Либерал намын даргын хувиар Канадын Ерөнхий сайдаар ажилласан. Харин өнгөрсөн пүрэв гарагт тэр Японы хуучин Ерөнхий сайд Фумио Кишида, түүний эхнэр Юкотой хамт авхуулсан зургийг нийтэлж, “Тантай уулзах сайхан байлаа @kishida230. Кэти бид хоёр та бүхэнтэй хамт сууж ярилцах боломж олдсонд баяртай байна” хэмээн бичсэн байсан юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу