ДЭЛХИЙДОнцлох

Хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш гэдгийг харуулсан алдартнууд

Хуваалцах:
Хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш гэдгийг харуулсан алдартнууд

Хөгжлийн бэрхшээлтэй ч амжилтад хүрч өөрсөд шигээ төдийгүй энгийн хүмүүст ч урам зориг, эрч хүч бэлэглэдэг хүмүүс энэ дэлхий дээр олон бий. Хөгжлийн бэрхшээлтэй атлаа амжилтад хүрсэн эдгээр хүн хүнд хийж чадахгүй зүйл, хүрч чадахгүй оргил байхгүй гэдгийг харуулж байгаа юм. Хэн нэгэнд урам зориг, итгэл найдвар өгч, өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, явсан зам, алдсан алдаа, итгэл үнэмшил, амжилтад хүрсэн түүхээ бусадтай хуваалцаж тэдэнд амьдралд итгэх итгэл бэлэглэнэ гэдэг хамгийн том өглөг.

                                                                                                                                                                                                            Хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш гэдгийг харуулсан алдартнууд  Жессика Лонг- Төрөлхийн шилбэний ясгүй, тавхайн жижигхэн ястай төрсөн энэ бүсгүй Сибирьт төрсөн ч ой гаруйхан настайдаа Америк гэр бүлд өргүүлэн Америкийн иргэн болсон юм. Паралимпийн 13 төрлөөр дэлхийн дээд амжилт   тогтоосон Жессикагийн орос нэр нь Татьяна Кирилова. 2003 оны АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Сибирийн охин 2004 оны Афины паралимпт анх удаа оролцохдоо 100, 400 метрийн чөлөөт, 4х100 метрийн буухиа сэлэлтэнд гурван алтан медаль энгэртээ зүүж дэлхийн хэмжээний тамирчин болсон гэдгээ харуулсан. Үүнээс хойш ур чадвар нь өсөхийн хэрээр олон улсын тэмцээнүүдээс зөвхөн алтан медаль хүртэх болсон. 2008 оны Бээжингийн паралимпээс 100, 400 метрийн чөлөөт, 100 метрийн эрвээхэй, 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд дөрвөн алт, 100 метрийн араар даллалтын төрөлд мөнгө, 4х100 метрийн буухиа сэлэлтээр хүрэл медаль, 2012 оны Лондоны зуны наадамд 100 метрийн эрвээхэй болон чөлөөт сэлэлт, 400 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн мэлхий сэлэлт, 200 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд таван алт, 4х100 метрийн чөлөөт буухиа сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд хоёр мөнгө, 4х100 метрийн холимог сэлэлтийн төрөлд хүрэл медалийн эзэн болжээ.

 

Хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш гэдгийг харуулсан алдартнууд   Оскар Писториус -100, 200, 400 метрийн гүйлтийн уралдаанд дэлхийн рекордыг эзэмшигч Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус дэлхийн хамгийн алдартай паралимпч. Булчингийн хөгжилгүй төрсний улмаас тэрбээр 11сартайдаа хоёр хөлөө тайруулсан байна. 25 нас хүртлээ рабигийн спортоор хичээллэсэн ч өвчин түүнийг тайван орхисонгүй. Өвдөгний бэртэл нь сэдэрсний улмаас 2004 оноос гүйлтийн спортруу оржээ. Гүйлтээр хичээлснээс хойш сарын дотор буюу 2004 оны паралимпээс Писториус 100 метрийн гүйлтэд хүрэл, 200 метрийн гүйлтэд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр 100 метрийг олимпийн аваргын үзүүлэлтээс 1.31 секундээр л удаан гүйсэн байв. Оскар паралимпийн гүйлтийн төрлөөс нийт 19 медалийг богцолсон.

    Хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш гэдгийг харуулсан алдартнууд  Муниба Мазира -Муниба Мазара 21 настай байхдаа машины осолд орж, биеийнх нь доод хэсэг нь бүхэлдээ мэдээгүй болж, хоёр гаруй сарыг эмнэлэгт өнгөрөөхдөө таван удаа хүндхэн хагалгаанд оржээ. Гэхдээ түүний нурууны хөвч гэмтсэн байсан учир хөл дээрээ дахин босно гэдэг боломжгүй болсон юм. Өвчтэй байхдаа өөрт мэдрэгдсэн зовлон шаналалаа уран зургаар дүрслэн харуулах болсноор өөрийгөө зураг зурах багагүй авьяастай гэдгээ анх нээсэн байна. Харин одоо тэр 31 настай. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэр хувь хүнийхээ хувьд чамлахааргүй амжилтад хүрэхээс гадна түүний зурсан зураг алдартай болж, тавьсан илтгэлийг “TED” –ээр олон мянган хүн үзэж, тэргэнцэртэй миссийн тэргүүн байрыг ч аваад амжсан. Одоо Мазира телевизийн хөтлөгчөөр ажиллахаас гадна урилгаар илтгэл тавьж, Пакистан охидын эрхийг хамгаалж, суралцах, авьяас чадвараа дэлхийд таниулахад туслахаар хичээж ажиллаж байна. Тэр бол хөгжлийн бэрхшээлтэй амжилтад хүрч чадсан хүмүүсээс хамгийн алдартай нь.

   Хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш гэдгийг харуулсан алдартнууд  Аарунима Синха-Тэр бол Эверестийн оргилд гарсан дэлхийн анхны хөгжлийн бэрхшээлтэй хүн. Түүнийг хэсэг халаасны хулгайчид явж байгаа галт тэрэгнээс түлхэснээс болж, хөлөө алджээ. Тэр эргэн тойрныхоо хүмүүсээр өрөвдүүлэхийг хүсээгүй бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн энгийн хүмүүсийн хийж чаддаг зүйлсийг хийж чадахгүй гэх бусдын бодлыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Тэр нэг хөлтэй атлаа Эверестийн оргилд хүрснээр бүрэн бүтэн биеэс илүү сэтгэлийн хүч, зорилго илүү хүчтэй гэдгийг харуулсан юм.

 Хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш гэдгийг харуулсан алдартнууд  Ральф Браун –Браун зургаан настайдаа булчингийн дистрофи гэж оношлогдож байжээ. Стивен Хокинг мөн адил булчингийн дистрофи өвчтэй байсан бөгөөд тус өвчин даамжирсаар хүний бараг бүх биеийг мэдээгүй болгодог. Харин Браун одоо “Braun” корпорацийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Түүний үүсгэн байгуулсан “Braun” корпораци хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүхий л тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэгээрээ дэлхийд алдартай. Браун 15 настайгаасаа эхлэн өөртөө зориулан хялбархан хөдөлгөж болох тэргэнцэр хийж эхэлсэн байна. Харин 20 настайдаа тэргэнцэрээ мотортой болгожээ. Тэр “Braun” корпорациараа дамжуулан олон сая хүний амьдралыг хялбарчилсаар байгаа билээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама "Өөрчлөлтийн аварга" гэж нэрлэсэн байдаг. Үнэндээ тэр бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг өөрчилсөн хөгжлийн бэрхшээлтэй хүн юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих