ДЭЛХИЙДОнцлох

Хүмүүс нэг нэгнийхээ биед хүрэхгүй удвал "арьсны өлсгөлөн"-д өртөнө

Хуваалцах:
Хүмүүс нэг нэгнийхээ биед хүрэхгүй удвал "арьсны өлсгөлөн"-д өртөнө

  Та хэзээ хамгийн сүүлд хэн нэгэнтэй гар барьсан бэ. Галт тэрэг олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо хэн нэгэнтэй шүргэлцсэн үү. Цахилгаан болон шатаар хэн нэгэнтэй зөрөхдөө санаандгүй мөрлөсөн үү. Та бидний олонх нь жил гаруйн хугацаанд гэр бүлийн гишүүдээсээ бусад хүнтэй гар барьж эсвэл тэврэлдээгүй байх. Сэтгэл судлаачид хүмүүс нэг нэгнийхээ биед хүрэхгүй удвал "арьсны өлсгөлөн"-д өртдөг гэдгийг анхааруулжээ. "Арьсны өлсгөлөн" хэмээх нэр томьёо өмнө нь тийм ч нийтлэг тохиолдож, түгээмэл ашиглагдаж байгаагүй хэллэг аж. Судлаачдын үзэж буйгаар биднийг бяцхан хүүхэд байхад биед хэн ч хүрдэггүй байсан бол аль хэдийн үхчих байсан гэнэ.Бид төрөхдөө асран хамгаалагчаасаа 100 хувь хамааралтай байдаг. Тиймдээ ч асран хамгаалагч нь хүүхдийг хувцаслах, хооллох, усанд оруулах, хамгаалах, тайвшруулах зэрэг бүх зүйлийг хийж өгдөг. Энэ бүхнийг хийхэд асран хамгаалагч хүүхдэд хүрэх зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас хүүхдийн биед хэн ч хүрэхгүй бол өсөлт удааширч, тархи хөгжихөө больж, дархлааны систем тогтдоггүй гэнэ. Тиймдээ ч хүн төрөлхтөн бусдад хүрэх, бусдыг биедээ хүргэх хэрэгцээг хэзээ ч орхиж чаддаггүй аж.

Судалгаанаас үзвэл бие биедээ хүрснээр хүнд аюулгүй, тайван мэдрэмж төрж, стресс тайлагдаж, тайвширч, илүү тогтвортой, эрүүл ухаантай болж, хайрын гормон гэгддэг окситокин ихээр ялгардаг гэнэ. Цаашлаад бие биедээ хүрэлцэх нь алзхеймер, хорт хавдар, стрессээс үүдэлтэй өвчин гэх мэт олон өвчнөөс сэргийлдэг аж. Сэтгэл судлаач болон тархи судлаачдын үзэж буйгаар хүмүүсийн бие биедээ хүрэх хэрэгцээг юу ч нөхөж чадахгүй аж


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих