
Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Ханбогд хорооллын байрнаас иргэн унаж амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: “Хан-Уул дүүрэг дэхь Ханбогд хорооллын байрны гурван давхраас хүн унасан гэсэн дуудлага ирсэн. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гадагшаа гаргахгүй байсны улмаас тагтаар дамжин гарах гэж байгаад гурван давхраас унаж бэртсэн. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтэс шалгаж байна.
Одоогийн байдлаар ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж, бэртэхээс гадна мөн хэлээ хазсан байдалтай байсан. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан буруу ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье” гэлээ.




