НИЙГЭМОнцлох

"Муудсан мах дахин бэлтгэсэн" байж болзошгүй хэргийг харьяаллын дагуу шилжүүлжээ

Хуваалцах:
"Муудсан мах дахин бэлтгэсэн"  байж болзошгүй хэргийг харьяаллын дагуу шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд байрлах “Мах”-ны үйлдвэрт “муудсан мах дахин боловсруулаад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох ажиллагааг хийжээ.

Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 13.5 дахь хэсэгт заасан /Мал, махны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх журам зөрчих/ зөрчлийн шинжтэй байж болзошгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8, 6.44 дүгээр зүйлд заасныг баримтлан Нийслэлийн Мал эмнэлгийн газарт харьяаллын дагуу шилжүүлжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.44 дүгээр зүйлд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн харьяалах зөрчлийг шалгаж эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх