МЭДЭЭОнцлох

Дэд хурандаа Г.Цэнгэлхүү хэт бартаат замын дэлхийн аварга боллоо

Хуваалцах:
Дэд хурандаа Г.Цэнгэлхүү хэт бартаат замын  дэлхийн аварга боллоо

Малайз улсад жил бүр зохиогддог хэт бартаат замын ДАШТ арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 08-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

25 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус улсын тамирчин, дэлхийн 9 удаагийн аварга А-Жоогийн урилгаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн ерөнхий зохицуулагч, дэд хурандаа Г.Цэнгэлхүү амжилттай оролцож дэлхийн аварга боллоо.

Дэд хурандаа Г.Цэнгэлхүү хэт бартаат замын  дэлхийн аварга боллоо

Дэд хурандаа Г.Цэнгэлхүү нь 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортоор хичээллэж, 2017 онд “Tarantula” 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд аваргалж, 2019 оны Монголын бартаат замын авто спортын холбооны “Мазаалай” Сhallenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцож байсан юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих