ШУУДОнцлох

АН-ын удирдлагууд Ерөнхий сайд асан М.Энхсайханг эргэжээ

Хуваалцах:

Өчигдөр /2021.05.21/ М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд үзэл санааны хоригдол М.Энхсайхантай ШШГЕГ-ын хорих ангид очиж уулзжээ. Уулзалтаар Amnesty International олон улсын хүний эрхийн байгууллагаас М.Энхсайхантай холбоотой гаргасан мэдэгдэл болон Монгол Улс дахь хорих ангиудын нөхцөл байдлын талаар санал солилцжээ. 

Уулзалтын үеэр Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АН-ын даргын зөвлөхөөр ажиллахыг албан ёсоор урьжээ. 

Өнгөрөгч сарын 07-ны өдрийн АН-ын Их хурлаар М.Энхсайхан болон нэр бүхий иргэдийг "Үзэл санааны" хоригдол хэмээн зарласан бөгөөд уг асуудлаар Amnesty International болон Human right watch байгууллагуудад хандаад байгаа юм. 

">
 

#ШУУД АН-ын дарга М.Тулгат Хорих 411 дүгээр ангид хоригдож буй М.Энхсайханыг эргэсэн, үзэл санааны хоригдлоор тооцох тогтоолын талаар мэдээлэл хийж байна

Posted by ТУГ.мн on Friday, May 21, 2021

 


Хуваалцах:
1Хаха
6Таалагдсан
1Гунигтай
2Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих