
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. /2021.06.16/
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: "Хуралдаанаар шийдвэрлэсэн чухал асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна. Цар тахлын нөхцөл байдлыг авч хэлэлцсэн. Үйлчилгээний салбарын зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд долоо хоногийн хугацаанд хязгаарлалт хийх шийдвэр гарсан.
Тодруулбал, хоол үйлдвэрлэлийн заалны үйлчилгээг долоо хоногийн хугацаанд хязгаарлах, хориглох шийдвэр гарсан. Түүнчлэн коронавирусийн халдварын эсрэг эмчилгээний тактикийг өөрчлөх шийдвэр гарсан. Эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах, нас баралтыг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж эмчилгээний тактикийг өөрчлөхөөр болсон. Мөн Ерөнхий сайд болон Улсын онцгой комиссоос аль болохоор хатуу хөл хорио тогтоохгүй байх чиглэл баримталж ажиллаж байгаа" гэв.






1 өдрийн өмнө

1 өдрийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу