МЭДЭЭЭДИЙН ЗАСАГ

Ам.долларын ханш өдөрт 10-30 төгрөгөөр нэмэгдэж байна

Хуваалцах:
Ам.долларын ханш өдөрт 10-30 төгрөгөөр нэмэгдэж байна
dollor Ам.долларын ханш өглөө босоход л 10-30 төгрөгөөр нэмэгдэж байна. Өчигдөр буюу аравдугаар сарын 27-ны 17:00 цагийн байдлаар 2380 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин шинээр байгуулагдаад 100 дахь хоногтойгоо золгож буй Засгийн газар сэтгүүлч нарт мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд болон Сангийн сайдаас ам.долларын ханшны зохицуулалтын талаар асуухад “Өмнөх Засгийн газар сайн гэсэн нэртэй олон хөтөлбөрийн хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ ирээдүйн өв сангийн тухай хууль гэж батлаад мөн л их хэмжээний мөнгө хэвлээд гаргасан. Энэ их хэмжээний хэвлэж гаргасан мөнгө нь валютын ханшийг өсгөлөө. Тиймээс мөнгө хэвлэж тарааж байсныг зогсоосон. Зогсоогоогүй байсан бол ам.долларын ханш илүү өсөх нөхцөл байдал, бүрдсэн байсан. Бас Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн. Ингэж байж валютын нөөцийг бүрдүүлж, валютын урсгалаа нэмэгдүүлэх ёстой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, хөрөнгө оруулагчдыг татах, зээл авах хувилбар байна” гэсэн юм.  

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих