НИЙГЭМОнцлох

Дорнод аймагт үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ

Хуваалцах:
Дорнод аймагт үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт 2022.03.18-ны өдөр хээр нас барсан байдалтай хүн олдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу тус аймгийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газарт очиж хойшлуулшгүй шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шалгалтаар иргэн “А” /29 настай, эр/ нас барсан болохыг тогтоон амь хохирогчийг түүний танил “Б” гэгч нь энэ сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн биед нь халдаж амь насыг нь хохироон хэргийн газраас хохирогчийг зөөвөрлөн хээр тавьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


Хуваалцах:
8Хаха
10Таалагдсан
5Гунигтай
16Нүдний булай
25Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-03-19 19:41:09

Гэмт хэрэг үйлдэхгүй нэг нэгэндээ буян хийж болохгүй байна уу

Зочин
Сэтгэгдэл бичих