ДЭЛХИЙДОнцлох

Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь үерт өртөх эрсдэлтэй

Хуваалцах:
Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь үерт өртөх эрсдэлтэй

 Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь үерт өртөх эрсдэлтэй ажээ. Ихэнх бүс нутаг нь Өмнөд болон Зүүн Азид оршиж байна гэж эрдэмтэд онцолжээ.Томоохон үерийн гамшигт нэрвэгдэж болзошгүй дэлхийн бүс нутгуудыг судлахдаа эрдэмтэд усны түвшнийг хэмжиж, уур амьсгал болон эдийн засгийн загваруудыг ашиглажээ. Түүнчлэн дэлхийн хүн ам, эдийн засагт үзүүлэх эдийн засгийн үр дагаврыг үнэлэхийг зорьсон байна. Судлаачид нийтдээ НҮБ-ын гишүүн 188 орны мэдээлэл цуглуулжээ. Эдгээр мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ дэлхийн хүн амын 23 хувь нь буюу 1.81 тэрбум орчим нь үерийн эрсдэл ихтэй бүс нутгуудад амьдарч байгааг харуулжээ. Үүнээс 1.61 тэрбум орчим хүн дундаж болон бага орлоготой орнуудад төвлөрч байна. Үер усны эрсдэл хамгийн их бүс нутгууд Өмнөд болон Зүүн Азийн орнуудын нутаг дэвсгэрт, тэр дундаа Хятад, Бангладеш, Мьянмар, Тайланд, Индонезид оршиж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих