
Өнөөдөр /2022.08.25/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлэхдээ:
- Үндсэн хууль гэдэг зүйл анх хүн төрөлхтөнд үүсэхдээ Франц Улсад анх үүссэн Англид хүчээ авсан. Liberty гэдэг үгтэй холбоотой. Францын хувьсгал liberty гэдэг үг их цуурайтсан. Хүмүүс тэрийг буруу ойлгодог л доо эрх чөлөө гэж ойлгоод байдаг. Тэр бол freedom гээд өөр үг. Liberty гэдэг бол дур зоргоороо аашлахыг боймлоно гэсэн үг. Liberation гэж эхний үг irty гэдэг бол латин үгэнд боймлох гэсэн үг эрх чөлөөг нь боймлоно гэсэн үг. Даварсан дарга нарын эрх чөлөөг боймлох гэж Үндсэн хууль гарсан. Товчхондоо хаадын эрх чөлөөг боймлоно гэж анх Францын хувьсгал гарсан байна. Энэ утгаараа бид 830 хуулийг УИХ баталсан юм байна.
Дандаа иргэд шүүлгэдэг захиргааны, эрүүгийн шүүхүүд дээр дандаа иргэдийг шүүдэг.
Ганцхан 78 хүнийг шүүх гэж “Үндсэн хууль” байдаг. 76 гишүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Дээд шүүхийн ерөнхий шүүгч гэх хүмүүс хэзээ ч энд гар дүрж болохгүй. 64.1-т зааснаар маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх байгаа. Дараа нь 66.2-т дөрвөн маргаан байж болно гээд боймлосон. Бидний энэ даврах эрх чөлөөг боймлосон. Энэ дөрвөн маргаан дотор 26 удаа УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд энэ шийдвэрүүдийг нягтална, боймлоно, магадална гэсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бид дахиад л хүний үг зээлээд хэлчихье. Ж.Локкийн үгийг л хэлээд байх шиг байна. “Үндсэн хууль бол нийгмийн гэрээ юм” гэж яг өмнөх өгүүлбэрийг бүгд хаячхаад байгаа юм.
Өмнөх өгүүлбэр дээр “Үндсэн хууль” бол хаад ноёдын ухаантай царайтай улс төрчдийн зарлиг биш гэсэн байгаа юм.
Энэ бол ард түмнээрээ нийтээрээ хэлэлцдэг гэрээ юм аа гэсэн.
Ард түмнээрээ ярьж шийдсэн шийдвэрийг бид ёсчлон биелүүлдэг. Үндсэн хуульд гагцхүү ард түмний мэдэлд гэж үг байгаа шүү. Гагцхүү гэдэг үг байгаа. Харин бид ёсчлоно. Бидний мэдлээс хэтэрсэн асуудал бид ард түмний мэдлийг булааж авч байгаа хэрэг шүү.
Хоёрдугаарт сайд болох гээд тачаадаж байна аа зовлон байгаа үнэн үнэн. Зовлон байгаа байгаа.
Бид дөнгөж чуулган эхлээд ярьж байхад юу гээд ярьж байлаа. Миний хэлж байсан үг л дээ. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байсан. Өнөөдөр УИХ, ЗГ-ын хуулийн хэлтэс болтлоо жижгэрлээ. Одоо буцаад тийм боллоо. УИХ ямар ч хүчгүй болно. Гуравдугаарт Монголын улс төр тэр чигээрээ сайтар найруулсан жүжиг боллоо. Тэгэхээр би үг хэлж байгаа. Би асуулт асуугаагүй. Энд надад хариулах хүн ч байхгүй. Энэ байдал бол Монголын Үндсэн хууль ард түмний эрх мэдэл рүү улайран дайрч гар дүрж байгаа энэ жишиг цаашид битгий үргэлжлээсэй Мөнх тэнгэр энийг харж байгаа гэж би итгэж байгаа.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу