Самбо бөхийн өсвөр үе, залуучууд, сурагчдын ДАШТ Армений нийслэл Ереван хотноо боллоо.
Монголын тамирчин, Спортын төв сургуулийн 11 а ангийн сурагч Наранбаярын Ундрахбаяр ДАШТ-ий сурагчдын ангиллын 44 кг-д алт, өсвөр үеийн 47 кг-д мөнгөн медаль хүртэн ДАШТ-ий сурагчдын ангилалд түрүүлсэн Монголын анхны самбоч болж, түүхэн амжилт гаргалаа.
Энэ жилийн Азийн аваргаас хүрэл медаль Н.Ундрахбаяр 2016 оноос хойш жүдо, самбо бөхөөр хичээллэж байгаа. Самбо бөхийн улсын аваргын хоёр мөнгө, хоёр хүрэл, Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээний нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай. Дархан-Уул аймгийн гурван удаагийн аварга, 2017 оны Төвийн бүсийн шилдэг тамирчин, дотоодын тэмцээний 20 гаруй медаль хүртээд байгаа аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn



