
Индонезийн Ява аралд газар хөдөлсний улмаас 162 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ. Баруун Ява мужийн захирагч Ридван Камилийн хэлснээр, гэр орон нь сүйдсэн 13 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү шилжүүлсэн байна. Тэрбээр “Маш олон барилга нурсан тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна. Одоогоор 326 хүн гэмтэж бэртээд байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд олон хүн гацсан хэвээр байгаа тул гэмтэж бэртсэн, амиа алдсан хүний тоо цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж болзошгүй” гэжээ. АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Чианжур гэх жижиг хотод байжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоогоор 70 км зайд орших нийслэл Жакарта хотод мэдрэгдсэний улмаас өндөр барилгуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. 270 сая гаруй хүн амтай Индонез нь Номхон далайн “Галт цагираг” гэж нэрлэдэг бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамийн гамшигт үе үе нэрвэгддэг.






1 өдрийн өмнө

1 өдрийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу