Хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн төлөөллөөс өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүллээ. АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 87 этгээдийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлээд буй. Тэдний шүүх хурлыг нээлттэй явуулж, процесс дахь олон нийтийн хяналтыг хангахыг хүсэж, сэтгүүлчид ийнхүү нэгдсэн.
Сэтгүүлчдийн төлөөлөл болж Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг, Eguur.mn сайтын Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам, Nuuts.mn сайтын үүсгэн байгуулагч С.Будрагчаа нар ШЕЗ-д хандсан юм.

Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг: "Гол асуудал нь хөгжлийн банкны 87 хүнд холбогдох хэрэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ирсэн. Энэ 87 хэргийг иргэд нээлттэй мэдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн банктай холбоотой хэрэг, авлигал албан тушаалтай холбоотой хэргүүд шүүх замхарчихдаг, хэрэгсэхгүй болдог, 5-10 жилээр уртасаад байдаг учраас шүүхийн процессыг олон нийтэд нээлттэй, шууд дамжуулахад ШЕЗ-өөс хамтран ажиллаач ээ, тусалж ажиллаач ээ гэдэг хүсэлтээ өгч байна.

Хөгжлийн банкны хэрэг бусад хэргүүдээс өөр байгаад байдаг. Нэг зээлд гэхэд Хөгжлийн банкны 30 гаруй албан тушаалтан, зээл авсан тал нь 5-10 хүн, нэг хүн гэхэд 4-5 өмгөөлөгчтэй ч гэдэг юм уу. Нэг шүүх хуралд 200 орчим хүн оролцож байгаа юм. Өнөөдөр шүүхийн танхим хэр жижигхэн билээ. Заал талбай дээр нь ШЕЗ зохион байгуулалтыг нь хийх байх гэхдээ 200 гаруй хүн дээр нэмэх нь хэвлэлийнхэн шуудын багийнхан гэхээр том заал хэрэг болж байна" гэв.
Nuuts.mn сайтын үүсгэн байгуулагч С.Будрагчаа: "Хөгжлийн банктай холбоотой дуулиан гараад нэг жил гаруй болж байна. Мэдээж учруулсан хохирлын тодорохой хэмжээ эргэн төлөгдсөн. Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын бусаар ашигласан юм уу? үгүй юм уу? энэ зүгээр сошиал дуулиан байсан юм уу? ард түмэн нотлох баримтыг харахыг хүсэж байна.
Нотлох баримт хаана гардаг вэ гэвэл шүүхийн анхан шатны хуралдаан дээр гардаг. Шүүх хурлыг эхнээс нь нээлттэйгээр дамжуулбал шүүхийн ил тод байдал, шудрага шүүх зэргийг харах боломжтой. Ингэж байж хэн нь яаж хэрхэн хулгай хийсэн юм бэ, бусдын боломжийг хэн нь хулгайлсан юм бэ гэдгийг харж болно" гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2023-01-16 14:14:01
Амжилт Өнөрөө