Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх анхнаасаа л Мордохын хазгай гэгч болов

Хуваалцах:
Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх анхнаасаа л Мордохын хазгай гэгч болов

Хожимдсон ч гэлээ Монгол Улс Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн дагнасан шүүхтэй болж, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон. Амьдралаас үүдэн гарсан иргэдийн шүүмжлэл, шаардлагад тулгуурлан тус шүүхийг байгуулсан ч гэлээ анхнаасаа мордохын хазгай гэгч болов.

Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн дагнасан шүүх байгуулах сургаар 141 хуульч бүртгүүлэн сонгон шалгаруулалт явсан ч ердөө гуравхан хүн тэнцсэн нь мэргэжил, боловсрол, дадлага туршлагаараа  бус гэдгийг хуулийн салбарынхан эхнээсээ шүгэл үлээгээд эхэллээ. Шалгарсан гурвын намтар, анкетыг сөхөж харахад залуу хүмүүс төдийгүй Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах, Танхимын тэргүүний туслах зэрэг өндөр дээд албан тушаатнуудын хамаарал бүхий, ойр дотнын хүмүүс байгааг хуульчид шүүмжилж буй юм. Гурван шүүгчийг товч танилцуулъя.

Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх анхнаасаа л Мордохын хазгай гэгч болов

1.Баттөмөрийн Болормаа 2017-2018 онд Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,2018 оноос Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслах,

Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх анхнаасаа л Мордохын хазгай гэгч болов

2.Ганбаатарын Баттуяа 2012-2013 онд Баянгол дүүргийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, цаашлаад дүүргийн шүүхүүдэд нарийн бичгийн дарга, туслахаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шүүгчийн туслах-шинжээч, Ерөнхий шүүгчийн туслах- нууцын эрхлэгч ахлах мэргэжилтэн.

Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх анхнаасаа л Мордохын хазгай гэгч болов

3.Пүрэвсүрэнгийн Тулга 2015-2017 онд ШШГЕГ-т мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, ХЭҮК-т ажилтан, 2020-2021 онд Дээд шүүхийн Тамгын газарт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, 2022 оноос Дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслахаар ажиллаж байжээ.

Үнэндээ 141 хуульчаас илүү туршлага, мэдлэг, чадвартай, мэргэшсэн эсэхийг тэдний дээрх намтраас харж болно. Ийм нөхөд нийгмийн онцгой анхаарал хандуулах учиртай Гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаална. Шинэ тутам үүсгэн байгуулсан дагнасан шүүхийг авч явна гэдэгт дэндүү  эргэлзээтэй. Ядаж л гэр бүлийн үнэ цэнэ, жаргал зовлонг ойлгодог, амьдралын арвин туршлагатай эрхмүүд баймаар...

Шүүгчийн сонгон шалгаруулалт нэг иймэрхүү. Гэтэл байр савгүйн дээр ямар хугацаагаар эвлэрүүлэн зуучлах, шууд хүсэлтийг хангах уу гэдгийг маш нарийн хуулиар зохицуулах заалт журам нь түүхийгээрээ.

Энэ талаар хуульчид ч байр сууриа илэрхийлэн шүгэл үлээгээд  эхэлсэн. Тухайлбал, хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа,

Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх анхнаасаа л Мордохын хазгай гэгч болов

“Шударга ёсыг тогтоодог сүүлчийн зогсоол бол шүүх. Монгол Улс Гэр бүлийн дагнасан шүүхтэй болж байгаа. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс тус шүүх хэвийн ажиллах хуультай. Гэр бүлийн шүүхэд ажиллах шүүгчдийн сонгон шалгаруулалтад 140 гаруй хуульч бүртгүүлж, шалгалт нь нэлээд хэд хоног үргэлжиллээ... 141 хуульчаас ердөө гуравхан хүн тэнцжээ...Тэнцсэн гурвын хоёр нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах, Танхимын тэргүүний туслах гэнэ... Бүр гайхалтай тохиолдол уу...

Гэр бүлийн маргаан шийдэхээр төрийн өмнөөс бусдын хувь заяаг шийдэхээр алх цохиод суух гэж байгаа шүүгчид боловсрол мэдлэг өндөр байхаас гадна ядаж ажил амьдралын арвин туршлагатай байх хэрэгтэй.Өөрөө гэр бүлийн амьдрал таниагүй хүн өрөөлийн амьдралыг хэр бодитой шийдэх вэ.. Үүнээс цааш бичмээр маш олон зүйл байна. Манай шүүхийн салбар толгойноосоо л асуудалтай болсон. Заримдаа улаан цайм гэмээр шударга бус шийдвэр, үйлдлийг хараад дэндүү урам хугарч байна шүү. ШЕЗ-ийн сонгон шалгаруулалт хүртэл шударга бус болсон талаар энд тэнд бичээд байгааг ч онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн нүүр номоороо дамжуулан шүүмжилсэн юм.

Сүүлийн жилүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, хуульчийн  сонгон  шалгаруулалт байнгын хэл ам, шүүмжлэл дагуулах болсон. Энэ удаад ч шинэ тутам байгуулж буй Гэр бүл, хүүхдийн  хэргийн шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад ч аанай л танил тал, эрхтэн мяндагтнуудын хамаарал бүхий хүмүүсийг  улайм цайм шалгаруулж, ичгэвтэр байдалд орлоо.

Гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх анхнаасаа л Мордохын хазгай гэгч болов

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх