
Хятадад өдөр бүр бүртгэгдэж буй коронавирусийн халдвар өнгөрсөн сарын 22-ны өдөр дээд цэгтээ хүрч, долоон сая гаруй хүн халдварласан бол энэ сарын 4-нд хамгийн олон буюу 4000 гаруй хүн нас барсан талаар тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв лхагва гарагт мэдээлжээ. Тус төвийн вэб сайтад нийтлэгдсэн тоо баримтыг Засгийн газрын нэрт эрдэмтэн өнгөрсөн амралтын өдөр “Хятадын 1.4 тэрбум хүн амын 80 хувь нь халдвар авсан” гэж мэдэгдсэний дараа нийтэлжээ. Хятад улс өндөр халуурсан хүний тоо огцом өсөж, эмнэлэг, яаралтай тусламжийн тасаг, хүнд нөхцөлд байгаа талаар Үндэсний эрүүл мэндийн комиссын ажилтан өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Засгийн газрын мэдээллээр Хятад улс цар тахлын эсрэг хатуу бодлогоо гэнэт цуцлснаас хойш нэг сарын дараа буюу нэгдүгээр сарын 12-ны байдлаар халдвараар 60 мянга орчим хүн эмнэлэгт нас баржээ. Гэхдээ зарим шинжээчийн үзэж байгаагаар энэ тоо нь гэртээ нас барсан хүмүүсийг оруулаагүй бөгөөд зарим эмч нар нас баралтыг КОВИД-19-өөс үүдэлтэй гэж бүртгээгүй байна.
https://www.yahoo.com/finance/news/china-says-peak-covid-infections-121541281.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу