Маргааш нутгийн хойд хэсгээр цас орно

Хуваалцах:
Маргааш нутгийн хойд хэсгээр цас орно

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгуудад цас, Дорноговь, Сүхбаатар аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр  үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Алтай Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн шуурга шуурна.  Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар  0…+5 градус дулаан,  бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, Салхи баруун хойноос 4-9 м/с,  өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5…-10 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна. 6-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх