ДЭЛХИЙДОнцлох

Америкчуудын олонх нь Байден болон Трампыг Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөхийг дэмжихгүй байна

Хуваалцах:
Америкчуудын олонх нь Байден болон Трампыг Ерөнхийлөгч сонгуульд өрсөлдөхийг дэмжихгүй байна

    Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн билээ. Байденд Ардчилсан намаас нэр дэвшихэд хүчтэй өрсөлдөгч байхгүй бөгөөд Ерөнхийлөгч асан Дональд Трамп Бүгд найрамдах намаас өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм. Хачирхалтай нь, америкчуудын  олонх нь тэдний нэр дэвших шийдвэрийг төдийлөн таатай хүлээж авахгүй байна. Ням гарагт гаргасан “NBC News”-ийн судалгаанд оролцогчдын 70 хувь нь Байденыг нэр дэвших ёсгүй, 60 хувь нь Трампыг сонгуульд  оролцохыг дэмжихгүй гэж хариулжээ. Трамп дэлхийн III дайныг зогсоож чадах цорын ганц нэр дэвшигч гэдгээ сонгогчдод хэлсээр байгаа юм. Тэрбээр мөн эдийн засгаа бэхжүүлж, консерватив шүүгчдийг танхимд томилж, эрх чөлөөний хот байгуулахаа амлаж байна. Харин Байден өөрийгөө цар тахлыг даван туулсан гэж бахархдаг.  Трампын сонгуулийн кампанит ажлын ахлах зөвлөх Жейсон Миллер "Ерөнхийлөгч Трамп манай улсын урьд өмнө байгаагүй хамгийн агуу эдийн засгийг бий болгосон. Тэр үүнийг дахин хийхэд бэлэн байна” гэжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих