Цагдаагийн хүүхдийн мэргэжилтнүүд төөрсөн 13 хүүхдийг олж, эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ

Хуваалцах:
Цагдаагийн хүүхдийн мэргэжилтнүүд төөрсөн 13 хүүхдийг олж, эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Улсын хэмжээнд авто замын 528 хяналтын цэгт 2000 орчим алба хаагч 24 цагаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн ослоос сэргийлж, үерийн эрсдэлтэй, эвдэрсан зам, гүүрийг хэрхэн тойрох зам чиглэлийг иргэдэд зөвлөн ажиллаж байна.

Энэ цагаар улсын хэмжээнд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй ба Сэлэнгэ аймагт үер усны улмаас 2 гүүр тодорхойгүй хугацаагаар хаагдсан тул иргэдийн уг замд чиглэсэн зорчих хөдөлгөөнийг татгалзуулах зөвлөмж өгч, хөдөлгөөн зохицуулалт хийгдэж байна.

Зам тээврийн ослын нийт 56 дуудлага, мэдээлэл /үүнээс согтуу жолоочтой холбоотой 6/ бүртгэгдсэнээс хуулийн дагуу шалган шийдвэрлэж байна.

Мөн бага насны хүүхдүүдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж, утасны дугаар бүхий бугуйвчийг тараах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажилласж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх