
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үнэн нүүр царайг илчилж сүүлийн үед болоод буй үйл явдлуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Шүүх нь эрүүдэн шүүсэн хэргээ прокурорт өгдөггүй бүлэглэлийн гарт орсноо ичих хэрэгтэй. “Эрдэнэтийн 49”-ийн хэргийг долоон жил барьсан шигээ эрүүдэн шүүсэн асуудлыг шийдчихээд гурван жил барилаа. Хүнийг болохоор “Зангиагаа зүү. Гутлаа тосол. Хууль дуудвал оч. Үгүй бол хууль чам дээр ирнэ” гэнэ. Өөрөө болохоор зугтаачихна. Бүр ганцаараа биш, бүх гэрчээ аваад зугтана. Оюутолгой Үндэсний баялгийн сангийн эсрэг бгаа л гэнэ. Давост Үндэсний баялгийн сангийн талаар ярьсныг энэ хүн мэддэг болов уу. Ер нь Ц.Элбэгдорж хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг дээрэмдсээр ирсэн. Хууль хяналтынхантай нийлж дээрэмддэг байсан. Одоо хөрөнгө оруулалт, бизнест хайртай хүн болоод эхэллээ. Тэр хүний онцгой оролцоотойгоор 17.5 хувийн эдийн засгийн өсөлтийг, нэгхэн жилийн дотор Хөгжлийн банкинд бонд босгож хувааж авч үгүй хийсэн. Түүнээс болж өрийн чөтгөрийн тойрогт ороод сая л төлөгдөж байна. Урам хугарсан хөрөнгө оруулагчид өнгөрсөн жилийн наадмаар л эргэж ирсэн. Авлигын хэргээ ялаас мултлах гээд эдийн засгийн өршөөл гаргаж саарал жагсаалтад оруулчихсан. Ц.Элбэгдорж энэ бүхнийг өөрөө мартаж болно. Харин өөр хүмүүс тэр цаг эргэж ирэхээс одоо ч айсан хэвээр. “Худалч хүний нээрээ олон” гэдэг. Ц.Элбэгдоржид нүүр улайхгүй худлаа ярьдаг нэг чанар байх юм. Үнэн зүйлийг худлаа яриад нэг хэсэг тойрч чадна. Харин дандаа чадахгүй. “Эрдэнэт” гэдэг үнээ турж үхлээ л гэсэн. Ашигтай ажиллаад эхэлсэн. “Үг алдаад хэлчихжээ” л гээд өнгөрсөн. “Ачит Ихт” надад хамаагүй ээ л гээд байсан. 13 сая ам.доллартай “Цаглавар”-ын данс нь чаттайгаа илэрсэн. “Фото шоп” бас “Цагдаа худлаа ярьсан” гэсэн. “В.Путин Ерөнхийлөгч намайг дахиад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болооч гэж гуйдаг” л гэсэн. Одоо “Би танихгүй, Л.Оюун-Эрдэнэ түүнтэй хамт зургаа авахуулсан байна билээ” гэсэн. “C.Зориг Ерөнхий сайд болох гээгүй” л гэсэн. Хамт байсан хүмүүс нь бүгд “Үнэн” л гэлээ. Одоо бүр цагаандаа гараад “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2024-05-16 14:28:08
Элбэгдорж бол Зоригийг алсан юм байна гэж ойлголоо. Ерөнхмй сайд шууд хэлчихлээ. Одоо тэгээд авчраад шалгаач. Ард түмэн сонгуулийн шоу гэж ойлгож байна.