Медаль авсан тамирчдад өгч буй зурагт хуудсыг зурахад дөрвөн сар гаруй хугацаа зарцуулжээ

Хуваалцах:
Медаль авсан тамирчдад өгч буй зурагт хуудсыг зурахад дөрвөн сар гаруй хугацаа зарцуулжээ

     Тамирчид медалийн тавцанд зогсох үедээ медалиас гадна нууцлаг  хайрцаг авч байгаа биллээ. Гэхдээ дотор нь юу байгаа вэ. Нарийхан хайрцагт 2024 оны Парисын олимпын албан ёсны зурагт хуудас багтсан гэж Олимпын албан ёсны сайтад мэдээлжээ. Алдарт зураач Уго Гаттони зурагт хуудсыг зохион бүтээхэд бараг дөрвөн сар 2000 цаг зарцуулсан гэж зураач гуравдугаар сард “Olympics.com” сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. 2024 оны Парисын олимпын наадмын дизайны захирал Йоахим Рончин “Olympics.com” сайтад "Зурагт хуудас нь тоо томшгүй олон зүйлийг өгүүлэх, бэлгэдлээр дүүрэн байхыг хүссэн. Олон жижиг нарийн ширийн зүйл байдаг, түүхийн доторх түүхүүд бий" гэжээ. Гаттонигийн загварт Эйфелийн цамхаг, Сена гол, Ялалтын нум зэрэг Парисын үзмэрүүд бүхий уран зөгнөлт хотыг харуулсан байна. Мөн Олимпын цагираг, Агитос, Олимпын медаль зэрэг наадмын бэлгэдэл, мөн  усанд сэлэх mэргүүтэй хэд хэдэн спортын дүрслэлийг багтаасан байна. Олимпын вэб сайтад мэдээлснээр зуны наадамд зориулсан түүхэн анхны тохиолдол болох Олимп болон Паралимпийн зурагт хуудсыг хамтад нь зохион бүтээсэн байна. Гаттони Олимпын цахим хуудсанд гуравдугаар сард өгсөн ярилцлагадаа зурагт хуудсыг гараар урласан бөгөөд үүнд маш их баяртай байна гэжээ.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих