“Theguardian”: Монгол Улсын улс төр сорилтод ороод байна

Хуваалцах:
“Theguardian”: Монгол Улсын улс төр сорилтод ороод байна

Ашигт малтмалаар баян Монгол Улсын улс төр сорилтод ороод байна. Тус улсын Ерөнхий сайд хүүгийнх нь тансаг амьдралтай мэдээлэл нь худал гүтгэлэг бөгөөд тус улсыг дахин авторитар дэглэм рүү түлхэхийн тулд гэр бүлийг нь ашиглаж байна гэж үзэж байна.. Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүйдээ тансаг бэлэг барьсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тарсны дараа өнгөрсөн долоо хоногт тус улсын нийслэл хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн.  

Ерөнхий сайдын 23 настай хүүгийн сүйт бүсгүй  Инстаграм хуудастаа тансаг цүнх, үнэтэй бөгж, тэр ч. байтугай Мерседес-Бенз маркийн машины зургуудыг нийтэлсэн нь хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсэн.  Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжигчид Ерөнхий сайдын хүүг ашиглан УИХ-ыг огцруулж, хоёр дахь удаагаа бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг оролдож байна гэж үзэх хүмүүс ч байна. Одоогоор Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жил ажиллах боломжтой.

Л.Оюун-Эрдэнэ 10-хан сарын өмнө Ерөнхий сайдаар улиран сонгогдож, нам нь 126 суудалтай парламентад 68 суудал авсан. Улс орны эдийн засгийг шинэчлэхэд шаардлагатай урт хугацааны өөрчлөлт, тухайлбал үндэсний баялгийн санг хөгжүүлэх, дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлаар улс төрийн зөвшилцөлд хүрэхийг хичээж, дангаараа засаглахын оронд Ардчилсан нам (42 суудал), ХҮН нам (8 суудал) гэсэн гурван намтай эвсэл байгуулахыг сонгосон. АН-ын гурван гишүүн Ерөнхий сайдыг эсэргүүцсэн гудамжны жагсаалыг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа МАН-ын Их хурал хаалттай хуралдаж, АН-ыг эвслээс хаслаа гэж зарласан нь Ерөнхий сайдын хувьд төгсгөл болж мэдэхээр байна.

https://www.theguardian.com/world/2025/may/27/mongolia-protests-prime-minister-luvsannamsrai


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих