"Netflix"-ийн хамгийн алдартай цувралуудын виртуал орчинг бүрдүүлнэ

Хуваалцах:
"Netflix"-ийн хамгийн алдартай цувралуудын виртуал орчинг бүрдүүлнэ

Стриминг үйлчилгээний платформ болох "Netflix" компани АНУ-ын Филадельфи болон Даллас хотуудад "Netflix House" нэртэй шинэ төрлийн интерактив соёлын орчныг нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Эдгээр төвүүд нь тус бүр ойролцоогоор 1000 м² талбайг эзлэх бөгөөд "Wednesday", "Squid Game", "One Piece", "Stranger Things", "KPop Demon Hunters", "Love Is Blind", "Sakamoto Days", "A Knives Out Mystery" зэрэг "Netflix"-ийн хамгийн алдартай цувралууд дээр суурилсан олон төрлийн үйл ажиллагааг санал болгох юм.

"Netflix House"-д зочилсноор кино бүрээс сэдэвчилсэн есөн мини гольфийн талбайд тоглох боломжтой бөгөөд тусгайлан бүтээсэн виртуал орчинд цувралуудын ертөнцөөр дуртай дүрдээ хувирч аялах боломж бүрдэх юм. Филадельфи болон Даллас дахь "Netflix House" төвүүд нь харилцан өөр өөр интерактив хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдахаар болжээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих