
Дэлхийн гурав дахь жижиг улс буюу Номхон далайд орших арал улс болох Науру нэрээ өөрчилж, "Наоэро Бүгд Найрамдах Улс" болгожээ. Тус улсын Ерөнхийлөгч үндэсний хэл дээрх бичлэг болон дуудлагад нийцүүлэн нэрээ өөрчилж буйгаа зарлажээ.
НҮБ-ын цахим хуудсанд тус улсыг шинэ нэрээр нь тэмдэглэсэн бөгөөд Засгийн газраас уг өөрчлөлтийг хийх хүсэлтийг зургадугаар сард НҮБ-д гаргаж байсныг дурдсан байна. Австрали, Шинэ Зеландын Гадаад хэргийн яамд, мөн тус бүс нутаг дахь АНУ болон Хятадын Элчин сайдын яамд ч мөн өөрсдийн цахим хуудсандаа тус улсыг "Наоэро" хэмээн нэрлэх болжээ.
Тус улсын олон улсын код NRU-аас NRO болж өөрчлөгдөх бөгөөд ард иргэдийг нь "Nauruan" гэхийн оронд "dei-Naoero" гэж нэрлэх болно. Гадаадад ихэвчлэн "Now-roo" (Нау-ру) гэж дуудагддаг байсан бол шинэ нэрийг "Now-ero" (Нау-эро) гэж дуудах юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу