АНУ болон Израилиас Иранд хийж буй цэргийн ажиллагаанд НАТО оролцохгүй

Хуваалцах:
АНУ болон Израилиас Иранд хийж буй цэргийн ажиллагаанд НАТО оролцохгүй
Ираны Исламын Хувьсгалт Гвардийн Корпусын (IRGC) Олон нийттэй харилцах хэлтэс Ираны тэнгисийн цэргийн нисгэгчгүй онгоц нь Кувейт дэх АНУ-ын цэргийн бааз болох "Арифжан" руу "Үнэн амлалт-4" ажиллагааны хүрээнд 13 дахь удаагийн дайралт хийсэн талаар мэдээлжээ.
 
Ормузын хоолойг хаасан бөгөөд түүгээр нэвтрэхийг оролдсон аливаа хөлөг онгоцонд Иран цохилт өгөх болно гэж  IRGC-ийн командлагчийн зөвлөх мөн мэдэгдсэн байна.
Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 2-нд Израилийн цэргийнхэн Ираны нийслэл Тегеран хотын төвд байрлах Засгийн газрын байгууллагуудад цохилт өгч эхэлсэн.
 
Израилийн Батлан ​​​​хамгаалах хүчин мэдэгдэхдээ, Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш агаарын цохилтоор Ираны 600 орчим байг устгасан. Үүнд 150 баллистик пуужин, харвах төхөөрөмж, 200 агаарын довтолгооноос хамгаалах систем, Ираны аюулгүй байдлын удирдлагатай холбоотой 20 байршил багтсан гэжээ.
 
Ойрхи Дорнодод үүсээд буй уг асуудалтай холбоотойгоор НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, АНУ болон Израилиас Иранд хийж буй цэргийн ажиллагаа эхний шатандаа явж байгаа бөгөөд хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэж хэмээгээд АНУ болон Израилиас Иранд хийж буй цэргийн ажиллагаанд НАТО оролцохгүй гэж мэдэгдсэн байна.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих