
Сөүл хотын ахлах сургуулийн сурагчдын 95 хувь нь “YouTube” ашигладаг бөгөөд долоо хоногт дунджаар 10.8 цагийг тус платформ дээр видео үзэхэд зарцуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Сөүлийн хүрээлэнгээс гаргасан тайланд Сөүл хотын ахлах сургуулийн сурагчдын дунд хамгийн өргөн хэрэглэгддэг сошиал медиа платформ нь “YouTube” байсан бөгөөд судалгаанд хамрагдсан 500 хүний 95.4 хувь нь ашигладаг гэж хариулжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн ганцаарчилсан ярилцлагад үндэслэсэн уг судалгаанд ахлах сургуулийн сурагчид олон нийтийн сүлжээ, видео бичлэгийн платформыг хэрхэн ашиглаж байгааг судалжээ.
Ахлах ангийн сурагчид долоо хоногт дунджаар 10.8 цагийг “YouTube”, 7.5 цагийг “Instagram”, 2.6 цагийг “TikTok”-д зарцуулдаг болохыг тогтоожээ.
Зарим платформ дээр охид хөвгүүдээс илүү их цаг зарцуулдаг байна. Инстаграмд охид долоо хоногт дунджаар 8.8 цагийг өнгөрөөдөг бол хөвгүүд 6.4 цаг зарцуулдаг байна. X дээр охид 1.2 цаг зарцуулдаг нь 30 минут зарцуулсан хөвгүүдээс 2 дахин их цаг зарцуулсан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу