Дэлхийн хүн амыг хоёр дахин цөөрүүлэх нь хэт их хэрэглээг бууруулж, дэлхийг илүү тогтвортой болгоход чухал нөлөөтэй

Хуваалцах:
Дэлхийн хүн амыг хоёр дахин цөөрүүлэх нь хэт их хэрэглээг бууруулж, дэлхийг илүү тогтвортой болгоход чухал нөлөөтэй

“Marvel”-ын киноны үйл явдал мэт сонсогдож болох ч эрдэмтэд хүн амын тоог ойролцоогоор хоёр зууны хугацаанд хоёр дахин цөөрүүлэх нь хэт их хэрэглээг бууруулж, дэлхийг илүү тогтвортой орчин болгож чадна гэж үзэж байна.

Холливудын 2018 оны блокбастер "Avengers: Infinity War" кинонд Жош Бролины бүтээсэн "Галзуу Титан" Танос дүр хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй зовлон зүдгүүрийг зогсоохын тулд ид шидийн хүчтэй "Infinity Gauntlet”-г ашиглан орчлон ертөнцийн хүн амыг тэр дор нь хоёр дахин цөөрүүлдэг билээ. Харин одоо судлаачид дэлхийн хүн амыг Таносын үйлдсэн шиг гэнэтийн сүйрлээр бус, харин 200 жилийн хугацаанд аажмаар хоёр дахин цөөрүүлэх нь зэрлэг ан амьтдын тоо толгой цөөрөх, нүүрстөрөгчийн ялгаруулалт нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөллийг бууруулахад тус дөхөм болно гэж тооцоолж байна.

Эрдэмтэд хүн төрөлхтөн дэлхийн нөөц баялгийг ялгаварлалгүй ашиглах нь биологийн олон янз байдал алдагдахаас эхлээд уур амьсгалын өөрчлөлт хүртэлх байгаль орчны сөрөг үр дагаварт хүргэж байна гэж үзэж байна. "Sustainable Development" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар биологийн олон янз байдал алдагдах, нөөц баялгийн ашиглалтын түвшин болон бохирдлын хэмжээ нь хүн амын тоотой нягт холбоотой болохыг тогтоожээ.

Сүүлийн хэдэн зууны туршид хүний ​​дундаж наслалт болон амьдралын чанар эрс дээшилж, хүүхдийн эндэгдэл, ядуурал бууран, боловсрол болон хүний ​​эрхийн хүртээмж өргөжсөн байна. Эдгээр өөрчлөлт нь дэлхийн хүн амын тоог огцом нэмэгдүүлж, 1920-иод онд хоёр тэрбум орчим байсан хүн ам өдгөө 8.3 тэрбумд хүрчээ. "Дэлхийн экосистемд бидний үзүүлж буй нөлөөлөл хэт ихсэж, тогтвортой байдлаа алдаад байна" гэж эрдэмтэд тэмдэглэжээ.

https://www.independent.co.uk/news/science/earth-human-population-halved-200-years-resources-b3022756.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих