Н.Учрал: Д.Батлут, С.Амарсайханыг огцруул гэсэн АН-ын шаардлагыг хүлээн авч, хариуцлага тооцоод явж байна

Хуваалцах:
Н.Учрал: Д.Батлут, С.Амарсайханыг огцруул гэсэн АН-ын шаардлагыг хүлээн авч, хариуцлага тооцоод явж байна

Ардчилсан намын зүгээс өнгөрөгч зургаадугаар сард Батлан хамгаалахын  сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг тавьж эхэлсэн ч Ерөнхий сайд ажин түжин байсаар өнгөрүүлсэн. Улмаар өнгөрөгч наймдугаар сард ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг хэрэг наймаалцахыг оролдсон байж болзошгүй асуудалд хариуцлага тооцохыг мөн АН шаардсантай холбоотойгоор саяхан түүнийг сайдаас нь чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилсон билээ.

Тэгвэл Ерөнхий сайд Шатахууны шуурхай штабын өнөөдрийн хурлын үеэр "Ард иргэдийн шаардлага, Ардчилсан намын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээж ав. Ардчилсан нам зун Д.Батлутыг, саяхан С.Амарсайханыг огцруулах шаардлага тавьж байсан. Би шат шатанд нь хариуцлага тооцоод л явж байна. Цаашид ч тооцно" гэх байр суурийг илэрхийлжээ. Үүнээс  Ерөнхий сайд Н.Учрал Д.Батлут сайдыг огцруулах АН-ын шаардлагыг хүлээж авахаа үүгээр илэрхийлэв бололтой. Харин Д.Батлут сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Орхон аймагт ажиллаж буй юм. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх