"СЗХ-ны даргыг ажлаас нь чөлөөлөх" асуудлыг өнөөдөр УИХ дахин хэлэлцэнэ

Хуваалцах:
"СЗХ-ны даргыг ажлаас нь чөлөөлөх" асуудлыг өнөөдөр УИХ дахин хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 14.00 цагаас эхэлнэ. Энэ өдрийн хэлэлцэх асуудлын дараалалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг багтаажээ.

Ташрамд, өнгөрсөн долоо хоногт дээрх асуудлыг ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн ч УИХ-ын чуулганаар олонхын санал аваагүй тул санал унасан. Т.Жамбаажамц нь 2025 оны нэгдүгээр сард томилогдсон бөгөөд улс төрийн хүрээнд Д.Амарбаясгалангийн хүн хэмээн хүлээн зөвшөөрдөг.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх