
Криста Пайк бүтэлгүйтсэн цаазаар авах ялаас амьд үлдсэн анхны хүн болоод байгаа билээ. Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Пайкийн өмгөөлөгч Рэнди Спивигийн 10-р сарын 22-ны пүрэв гарагт гаргасан баримт бичигт цаазаар авах ялыг гүйцэтгэх баг 10 орчим зүүгээр хатгаж, Пайкийн хоёр гарт хэд хэдэн удаа тариа хийх оролдлого хийсэн гэж бичжээ. Мөн судсаар тарих хэсэгт уусмалыг шахахад бэрхшээлтэй тулгарсан байж магадгүй аж. Есдүгээр сарын 30-нд бүтэлгүйтсэн цаазаар авах ялын дараа 50 настай Пайк эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм.
Холбогдох журмын дагуу, хэрэв эхний тун пентобарбитал нь цаазаар авах ялтай хоригдлыг үхэлд хүргэхгүй бол хоёр дахь тунг хийх ёстой байдаг ч, хоёр дахь тарилгын дараа тухайн хүн амьд үлдвэл цаашид яах талаар заавар журамд тусгаагүй байна. Спивигийн хэлснээр, цааз гүйцэтгэх баг оройн 18:34 цагт хоёр судсанд дуслын гуурс тавих оролдлого хийж эхэлжээ. Пайк тэдэнд туслахыг хичээж, гарынх нь дээд хэсэгт судсаа хайж үзэхийг зөвлөсөн байна.
Тэд зургаан минутын дараа Пайкийн баруун гарт дуслын гуурсыг амжилттай тавьж чадсан ч, зүүн гарт нь тавих гэж бараг нэг цаг зарцуулжээ. Мөн Спивигийн ярьснаар, уг үйл явцын үеэр Пайк ихэд өвдөж байсан бөгөөд багийнхан зүүн гарт нь зүүг хөдөлгөж, байрлалыг нь өөрчлөх гэж оролдох үед тэрээр "нүүр царайгаа үрчийлгэн, өвдөлтөөс болж эвгүй болж" байв. Оройн 18:47 цагт багийн нэг гишүүн Пайкийн зүүн гарт тавьсан дуслын гуурсыг шалгаж байхдаа судсыг нь "хагарсан байж магадгүй" гэж хэлжээ.
Багийнхан өөр хэсэгт дахин уян зүү тавих гэж оролдсон бөгөөд зүүг зүүн гараас нь гаргаж авахад тэр нь маш ихээр махийж, муруйсан байдалтай гарч иржээ. 19:13 цаг гэхэд багийнхан Пайкийн зүүн гарт дуслын гуурсыг амжилттай тавьсан гэж үзэн, түүний гарыг бэхэлж, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмжид холбожээ.
Пайк өөрт нь өвдөлт мэдрэгдэж байгааг, мөн гар нь "хагарах" гэж байгаа юм шиг санагдаж буйгаа хэлжээ. Хоёр дахь тариа үр дүнгүй болсны дараа өмгөөлөгч Спайви оройн 20:22 цагт хамтран ажилладаг хуульч руугаа залгаж, цаазаар авах ажиллагааг зогсоохыг хүсжээ. Учир нь мужийн журамд гурав дахь тун тарихыг зөвшөөрөөгүй байв. Пайкийг цаазлах оролдлого бүтэлгүйтсэн нь Теннесси муж улс цаазаар авах ялыг хэрхэн гүйцэтгэж буйтай холбоотой асуудлуудыг ил болгосон.
Өмгөөлөгч Спайвигийн шүүхэд гаргасан баримт бичиг нь Теннесси мужийн цаазаар авах ялтай хоригдлуудын, үхлийн тариа хийх журамтай холбоотойгоор тусдаа үүсгэсэн маргааны нэг юм. Энэ хэрэгт цаазаар авах ялтай хоригдлуудыг төлөөлж буй өмгөөлөгч Кит Томас "Хэрэв дорвитой өөрчлөлт гарахгүй бол цаашид ч ийм явдал үргэлжилсээр байх болно" гэж мэдэгдэв. Пайк 1995 онд коллежийн ангийн найз Коллин Слеммерийг хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдож, 1996 онд цаазаар авах ялаар шийтгүүлжээ.
https://www.yahoo.com/news/us/articles/christa-pike-execution-staff-suspected-163304930.html






3 өдрийн өмнө

3 өдрийн өмнө
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу