
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний дүү Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо. Тэдэнтэй хамт А.Ербол, Н.Билгүүн нарыг шүүж буй юм. Хэлэлцүүлгийн эхэнд шүүгдэгчид "Өмгөөлөгч ирээгүй" гэх үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзаж, хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Тэгвэл дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








