Ерөнхий сайд Н.Учралыг заналхийлсэн гурван иргэнийг яллагдагчаар татан цагдан хорилоо

Хуваалцах:
Ерөнхий сайд Н.Учралыг заналхийлсэн гурван иргэнийг яллагдагчаар татан цагдан хорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой ноцтой мэдээллийг олон нийтэд тараана хэмээн заналхийлж, сүрдүүлсэн хэрэгт нэр бүхий гурван иргэнийг холбогдуулан саатуулсан байна. Тодруулбал, иргэн Ж.Мөнхсэргэлэн, Б.Даваахүү, Ц.Лхагвазаяа нарт Эрүүгийн хуулийн 23.7-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтныг эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор, уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллагдагчаар татжээ. Улмаар дээрх иргэдийг хэргийн эд мөрийн болон нотлох баримтыг устгаж болзошгүй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал НПГ-аас шүүхэд хүргүүлснээр нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх