Ираны нийслэл Техран хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг заналхийлсэн агуулгатай аварга самбар байршуулжээ. Тус самбар дээр "Бид Трампыг хөнөөнө" гэсэн бичгийн хамт Трампыг шоронгийн хоригдол мэт толгой гудайлгасан байдлаар дүрсэлжээ. Самбар нь Техран хотын төв хэсэг болох Энгелабын талбайд байрлаж байгаа аж. Мөн ойролцоох өөр нэг самбарт Дональд Трамп, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнс, АНУ-ын тусгай элч Стив Виткофф, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарыг цустай, урагдсан хувцастайгаар дүрсэлжээ.
Дайн эхэлснээс хойш Техран хот даяар Трампын эсрэг сурталчилгааны самбар, үзэсгэлэн, уран бүтээлүүд олноор гарч эхэлсэн байна. Тус уран бүтээлүүдэд түүнийг авснаас цухуйж буйгаар дүрсэлсэн зураг, шоронгийн өрөөний загварчилсан үзүүлэн, цустай шархадсан байдалтай харуулсан зургууд багтаж байгаа юм.
Хэдийгээр хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа ч Ерөнхийлөгч Трамп Ирантай энхийн хэлэлцээр байгуулах боломж нээлттэй хэвээр байгааг дурджээ. Тэрбээр Иран тохиролцоонд хүрэх сонирхолтой байгаа ч талууд үндсэн шаардлагууд дээрээ буулт хийхгүй хэвээр байгааг онцлов.
Иранд 1979 оны Исламын хувьсгалаас хойш улс төрийн агуулгатай том хэмжээний самбар, ханын зургуудыг төрийн сурталчилгааны хэрэгсэл болгон өргөн ашигласаар ирсэн.