
Холливудын оддын талаарх нэрээ нууцалсан цуурхал, таамаглал нийтэлдгээрээ танигдсан "Crazy Days & Nights" бол энэ төрлийн мэдээлэл нийтэлдгээрээ алдартай сайтуудын нэг юм. Тус сайт тухайн хүнийг шууд нэрлэхгүй, харин хэн болохыг нь таах боломжтой сэжүүрүүд ашигладаг. Тэгвэл тус сайтын мэдээлсэн BTS хамтлагтай холбоотой цахим орчинд тархсан нэгэн нууц мэдээлэл фэнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Харин уг мэдээллийг тайлбарласан хэсэгтээ "Crazy Days & Nights" сайт үүнийг BTS хамтлагтай холбон тайлбарлаж, хуримтай холбоотой мэдээлэлд тус хамтлагийн V болон BLACKPINK-ийн Jennie нарын нэрийг дурджээ.
"Crazy Days & Nights" өмнө нь BLACKPINK хамтлагийн Rosé болон KATSEYE хамтлагтай холбоотой мэдээллүүдийг ч нийтэлж байжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу