Хонконгт эзэд нь тэжээвэр амьтдаа үнэмлэхтэй болгож эхэлжээ

Хуваалцах:
Хонконгт эзэд нь тэжээвэр амьтдаа үнэмлэхтэй болгож эхэлжээ

Хонконгт муур, нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтдад зориулсан зураг, хувийн мэдээлэл бүхий үнэмлэхтэй болж эхэлжээ.   Хонконгийн иргэний үнэмлэхтэй тун төстэй загвартай учраас харахад яг л амьтад өөрсдийн гэсэн үнэмлэхтэй болсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц аж. Гэхдээ Хонконгийн Засгийн газар гэрийн тэжээвэр амьтдад албан ёсны иргэний үнэмлэх олгоогүй бөгөөд тэжээвэр амьтдын эзэд нь өөрсдийн хүслээр үнэмлэхтэй төстэй уг зүйлийг амьтдынхаа хүзүүвчинд зүүж байгаа аж.

Хонконгийн Амьтдыг харгислалаас хамгаалах нийгэмлэгт (SPCA)  амьтныхаа англи, хятад нэр, төрсөн огноо, зураг, хүсвэл эзнийх нь утасны дугаар зэрэг мэдээллийг өгч үнэмлэх дээр байршуулж болох бөгөөд картандаа түлхүүрийн оосор нэмж сонгох боломжтой байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих