Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

Хуваалцах:
Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

       Дэлхий даяар нэгэн дуулиан санхүү, аудитын ертөнцөд тэсрэх бөмбөг шиг тэсэрч байна. Big Four буюу их дөрвөлийн нэг гэгддэг аудитын KPMG компанийн Австрали дахь салбар нь хууль бус, ёс зүйгүй үйлдлүүд хийдэг талаар ажилтан нь шүгэл үлээснээр дэлхий даяар тархаж, энэ нь ч баримтаар нотлогдоод, Австралийн Засгийн газар KPMG-г бандлаа. 

Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

Учир нь:

  1. “KPMG Австрали” томоохон аудитын гэрээ авах зорилгоор үйлчлүүлэгчийнхээ нууц мэдээллийг ашиглажээ. Үүнийг нь компани өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байна. Ажил үүргийнхээ хүрээнд олж авсан мэдээллээ өөрсдөдөө давуу байдал олгохоор ашигласан нь байж боломгүй ноцтой алдаа аж.
  2. Долоон ажилтанд сахилгын арга хэмжээ авсан. Заримд нь 180,000 австрали доллар хүртэлх санхүүгийн шийтгэл ногдуулсан байна.
  3. Австралийн Засгийн газар KPMG-г шинэ төрийн ажилд, тендерт оролцохыг 2027 оны 2-р сарын 28 хүртэл хязгаарлалаа. Учир нь тэднийг төрөөс олж авсан мэдээллээ ч зүй бусаар ашиглана гэж болгоомжилж байгаа аж.
  4. Мөн тэд шүгэл үлээгчийн буюу ажилтныхаа өгсөн мэдээллийг зохих ёсоор шийдвэрлээгүй, нуун дарагдуулсан байжээ. Австралийн Засгийн газрын 2026 оны 10-р сарын 22-нд нийтэлсэн хараат бус шалгалтаар KPMG-ийн байгууллагын соёл, засаглал, хариуцлагын тогтолцоонд ноцтой алдаанууд байсныг олж тогтоосон байна.
  5. Австрали, Шинэ Зеландын мэргэшсэн нягтлан бодогчдын байгууллага KPMG-тэй холбоотой 20 шалгалт явуулж байгаа бөгөөд удирдах албан тушаалтнууд нь халагдаад байна.
  6. Төрийн байгууллагын мэдээлэлтэй харьцах гэрээний нөхцөлийг зөрчсөн. Reuters-ийн 10-р сарын 23-ны мэдээллээр KPMG-г төрийн байгууллагын материалыг зөвшөөрөгдсөн хамгаалалттай орчноос гадуур боловсруулсан гэж үзжээ.

Австралийн Засгийн газрын итгэлийг алдаж, төрийн, хувийн компаниудын мэдээллийг ч хууль бусаар ашигласан, хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа энэ үед Монголын Засгийн газар ч сургамж авах хэрэгтэй.

“KPMG МОНГОЛ” ХУДЛАА АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРГАДАГ УУ? ТЭДНИЙ ХИЙСЭН ТАЙЛАНГ ХЭН ШАЛГАХ ЮМ БЭ?

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд хоёрын сонорт KPMG Mongolia-ийн талаарх наад захын нээлттэй хоёрхон мэдээлэл хүргэе. Учир нь аудит хийх тусгай зөвшөөрлийг Монгол Улсад Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас олгодог ч хийсэн аудитыг нь хөндлөнгөөс үнэн зөв эсэхийг нь давхар хянаж шалгадаггүй. Гаднын гэхээрээ лаг гэсэн ойлголтоороо тэднийг лаг л ажиллаж байгаа гэж сохроор итгэдэг ч Монголын KPMG ч олигтой ажилладаггүй байх магадлалтайг нотлох эхний түүх бол Хөгжлийн банк.

Баримт 1. Монголбанкны 2021 оны шалгалтаар Хөгжлийн банкны 40 зээлийн ангиллыг бууруулж, 755 тэрбум төгрөгийн нэмэлт эрсдэлийн сан байгуулах шаардлага тогтоосон. Банкнаас 34 хувь гэж тайлагнасан өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцааг Монголбанк 1.9 хувь гэж тооцсон.

Баримт 2. Үндэсний аудитын газрын тайланд KPMG Mongolia нь Хөгжлийн банкны 2020–2022 оны санхүүгийн тайланд аудит хийж, нийт 76 зөвлөмж өгснөөс 47 хувь нь хэрэгжээгүй буюу хэрэгжих шатандаа байсныг дурдсан.

Баримт 3. Хөгжлийн банк 2021 онд аудитын үйлчилгээнд 330 сая, 2022 онд 349 сая төгрөг зарцуулсан тухай мэдээлсэн. Засгийн газар 2022 оны санхүүгийн тайланд олон улсын аудитын байгууллагаас үнэн зөв, бодитой хэмээн албан ёсоор мэдээлсэн. Гэвч Хөгжлийн банк үнэхээр ноогүй байсан гэж үү? Тэд мөнгөний төлөө, үйлчлүүлэгч талаа ноогүй гэж тайлан гаргаад, ноог нь дардаг уу гэх асуулт гарч байна. Учир нь Хөгжлийн банк дампуурлын ирмэг дээр очоод улс даяар бид сонсголыг нь үзсэн, сонссон. Арай ч дээ гэмээр санхүүгийн ноцтой алдаануудыг тэнэг хүн ч ойлгохоор байхад яагаад KPMG үнэн зөв, бодитой гэсэн дүгнэлт гаргасан бэ? Тэдний хийсэн тайланг үнэн эсэхийг хэн шалгах юм бэ? Төсвийн мөнгийг Солонгос эзэдтэй энэ ХХК-д “бэлэглэчихээд” ноотой газрыг ноогүй гэж гаргуулж суух нь ариун явдал уу?

Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

KPMG MONGOLIA-ИЙН АУДИТЫН ЧАНАРТ АСУУЛТ ТАВИХ ЦАГ БОЛСОН

Сүүлийн таван жилийн хугацаанд “KPMG Mongolia” ХХК Монгол Улсын төсвөөс 13 орчим тэрбум төгрөгийн төлбөр мөнгө аваад байгааг нээлттэй өгөгдлөөс харж болж байна. Тэд Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам, Хөгжлийн банк, Монгол банк, Төрийн банк, Үндэсний аудитын газар, Ди Би Эм лизинг зэрэгт үйлчилгээ үзүүлжээ. Мөн сүүлийн үед Эрдэнэт үйлдвэр, Үндэсний аудитын газарт ажил үйлчилгээ үзүүлээд байна. Тэд ашгийн төлөөх байгууллага учраас ашгийн төлөө ажиллах нь зүй ёсных. Гол нь үр дүнтэй юу, ёс зүйтэй юу, үнэн зөв бодит тайлан гаргаж байгаа юу? Тэрийг нь яг хэн, хаанах шалгаж хянаж байгаа вэ гэдэг нь асуудал болоод байна. Тухайлбал Үндэсний Аудитын газар өөрсдөө тайлан гаргахаар төрийн өмчит компаниудаа болохгүй байна гэсэн дүгнэлт гаргах нь нийтлэг ч KPMG зэрэг ХХК-иуд санхүүгийн асуудал нь үнэн зөв байна аа гэж дүгнэх нь юуных вэ? Big four буюу их дөрвөл гэхээрээ мундаг гэдэг пи арт нь автахгүй Автсралийн засгийн газар шиг шалгаж хянахгүй бол тэдэн шиг төрийн мэдээллээ алдсаныхаа ард харамсав даа!

Тэд Хөгжлийн банк болон Эрдэнэт үйлдвэр зэрэг нийтийн хөрөнгө удирддаг байгууллагуудын аудитын тайлан, ажлын баримт, эрсдэлийн үнэлгээг хараат бусаар нягтлах нь олон нийтийн эрх ашигт нийцнэ. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй, хөөсөрсөн өндөр үнэтэй гаднын нэртэй энэ компаниудад хяналт оруулж, байранд нь тавих хэрэгтэй. Хэнд ч хянагддаггүй эл байгууллагыг хэн хянах вэ? Дарга нар аа. Биднээс өндөр хөгжилтэй, соёлтой Австралид ийм асуудал гаргасан компани монголд үнэхээр асуудалгүй ажиллаж байгаа гэж үү? Тендерийн сайт дээрх KPMG Аудит ХХК-ийн орсон тендерийн мэдээллийг та харж байна.

Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

Австралийн Засгийн газрын шалгалтаар KPMG нь ажилтнууддаа ч зүй бус, хүнлэг бус харьцдаг нь тогтоогдсон. KPMG-ийн Монгол дахь салбар ч хөдөлмөрийн мөлжлөг үйлддэг талаар шүгэл үлээгчид цахим орчинд бичээд эхэлсэн.Гаднын хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй, гэхдээ тэднийг хэт тахин шүтэж, хуулиас гадуур авирлуулж болохгүй талаарх цуврал үргэлжилнэ.

Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

“KPMG Монгол”-ийн эцсийн өмчлөгчөөр хоёр хүн бүртгэлтэй байдаг ба нэг нь монгол улсын иргэн бол нөгөөх нь Солонгос улсын иргэн Ким Кёо Тае байна.

Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

Австралийн Засгийн газарт бандуулсан KPMG-г Монголчууд ч гэсэн бандах уу? Сангийн сайд аа!

Зураг дээрх зүүн гар талаас KPMG Mongolia-ийн эцсийн өмчлөгч Солонгос улсын иргэн Ким Кёо Тае, голынх нь эцсийн өмчлөгч Г.Соёлмаа, баруун гар талаас Аудитын газрын дарга Жун Сан Ён.

Үргэлжлэл бий...


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх